Сэнгэноров Бичүү - Аавыгаа би санаад байна

Үг: Ш. Гүрбазар Ая: Л. Балхжав Аавыгаа би санаад байна Арын өндөр уул нь дүнсийгээд Алтан нутагтаа очооч гээд байна Аавыгаа л би санаад байна Амин үнэрт чинь ахиад нэг дөхмөөр байна Аавыгаа л би санаад байна Амин үнэрт чинь ахиад нэг дөхмөөр байна Зүүдэнд минь ирэхийг нь хүлээж Зөөлөн дулаан бараанд чинь сөгдмөөр байна Аавыгаа л би зүүдлээд байна Амгалан дүрийг чинь ахин нэг хармаар байна Аавыгаа л би зүүдлээд байна Амгалан дүрийг чинь ахин нэг хармаар байна Өмнийн цэнхэр зэрэглээ өндөсхийгээд Өссөн нутагтаа очооч гээд байна Таныгаа л би үгүйлээд байна Тэрлэгний нөмөрт чинь ахин дулаацмаар байна Таныгаа л би үгүйлээд байна Тэрлэгний нөмөрт чинь ахин дулаацмаар байна Зулай үлээн үнсэхэд чинь уярч Жаахан ч гэсэн хүү чинь нялхармаар байна Аавдаа л би очмоор байна Амин нөмөрт чинь ахиад нэг налмаар байна Аавыгаа би зүүдлээд байна Ачлал энэрлийг нь ахиад нэг түшмээр байна Оригинал:
Back to Top