Altantulkhuur - Hairiin deedeer | Алтантүлхүүр - Хайрын дээдээр

Altantulkhuur - Hairiin deedeer | Алтантүлхүүр - Хайрын дээдээр Хайрын дээдээр, Дуучин Ч.Алтантүлхүүр Шүлэг: Н.Минжинсайхан Аялгуу: Б.Мөнхжаргал ХАЙРЫН ДЭЭДЭЭР Ангир шаргал намрын тэнгэрт Эрхлэн дүүлсэн шувуухай би Алган дээр чинь зөөлөн буусан Алчуур цагаан сэтгэл би Хайрт минь би чамдаа Яаран яаран ирсэн Хайрт минь чи намайгаа Хайрын дээдээр хайрлаарай Хайрлаарай Сул ганган цэцгийн дэлбээнд Сувдран унасан шүүдэр би Аяласан дууны чинь аясаар задарсан Амраг торгон салхин би Хайрт минь би чамдаа Яаран яаран ирсэн Хайрт минь чи намайгаа Хайрын дээдээр хайрлаарай Хайрлаарай Хавар хаврын танхил сард нь Хамгийн эрт дэлгэрсэн би Хаа ч хүрсэн хамтдаа нисэхээр Халих жигүүрээ дэлгэсэн би Хайрт минь би чамдаа Яаран яаран ирсэн Хайрт минь чи намайгаа Хайрын дээдээр хайрлаарай Хайрл
Back to Top