Тусгай ажиллагаа, 2014 +
5 дахь өдрийн орой хот тэр чигээрээ найган дайвалзаж байлаа. Баярцэнгэл, Жаргал, Наадам нэр нь хүртэл шоу цэнгээнд уриалсан дуудах мэт 3-н залуу энэ оройг диваажингийн хаалга хүрэх нислэг гэж нэрлэжээ. Гэвч энэхүү нислэг 12 цаг болж цэнгээний газрууд болон дэлгүүрүүд үүдээ барьснаар газардана. Яахаа мэдэхгүй байсан 3-н залуу нэгэн бүсгүй тааралдсан нь архины үйлдвэрийн эзэн Тамирын эхнэр Сайхнаа байлаа. Ингээд тэд үйлдвэрт нэвтрэн орох бөгөөд одоо жинхэнэ шоу эхэллээ