Durtmal saihan - Дуртмал сайхан уртын дууч Бат-Өлзийн Мөнхбаатар,Urtin duuchin
Монгол ардын уртын дуу
“Дуртмал сайхан“
Монгол Улсын Гавьяат жүжигчин
Бат-Өлзийн Мөнхбаатар
Зээ, дуртмал сайхан найрын єнгє
Тунгалаг толиноос тодорхой
Тунамал єгүүлэшгvй хань минь
Тусын нvдэнээ илхэн
Үүелэн нийлсэн хєг дууг
Үүлэмжээр эгшиглэн байхуй дор
Vргэлждээ найрлан цэнгэх маань
Сонсох чихэнд тодорхойхон
Агар ба занданы vнэрийг vнэртвээс
Сэтгэл ханаж баясахын тул
Анхилуун сайхан ариун чанарт нь
Ашид мєрєєдсєн хvсэл ханав зээ
Найман амт бvрдсэн
Олон голын ус нь
Зуныхаа гурван сард
Зvйтэй сайхнаар мэлмэлзэнэ
Зєєлєн нимгэн хэв торго мэт
Зvйлийн олон єнгийн цэцэг навчис
Зєв салхины аяыг дагаж
Зvйтэй сайхнаар ганхав зээ
Таван биеийг сэхээрvvлсэн
Таван салхины таалал буй
Тавин суусантайгаа
Тавтай сайхнаар жаргая