Гал шарын магтаал
Offical YouTube Channel of Federation of Mongolian Horse Racing Sport and Trainers
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо
1970-аад онд Л.Агваанжамбал агсны хайлсан Галшарын магтаалыг үг аян дангий нь өөрчлөлгүйгээр орчин хөгжмийн зэмсэгтэй хослуулан Төв аймгын Монгол туургатан чуулгын морин хуурч магтаалч хайлсан билээ.... Хэнтий аймгын Галшар сумын 90-н жилийн ойд зориулав.
Номин Цэнхэр Зандан Хүрэний удамтай
Норов Хүрэн Хонгор Зээрдийн угшилтай
Элбэг Хээрийн гайхам хурдыг дуйраасан
Идэр Хээрийн үр хойчийг залгасан
Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй
Найман зовихист алсын бараа ширтсэн
Навчин хөөрхөн чих юугаан солибуулан
Нарийн урт л хүзүү юугаан дуухайлган
Эрдэнийн дээд л толгой юугаан өргөн
Эвтэт цагаан шүд юугаан яралзуулан
Эзэн хүнээ харан харан эвшээдэг
Ижил сүргээ хайн хайн үүрсдэг
Дөрвөлжин зоонд нь хүч тэнхэл хуралдсан
Дөрвөн чац нь хурдан шандсаар цогцолсон
Холын холд л цуцал үгүй гүймээр
Хурдан шинж төгөс төгөлдөр бүрдсэн
Настан бууралд зүйл бүрээр магтагдсан
Нутгийн айлууд зураг хөргийг нь хадгалсан
Ийм хурдан унага гал шард л төрдөг юм
Тийм хурдан хүлэг гал шард л бдг юм
Зээ Гал Шарын унаган адуу
Хос л хүрэн зүрхтэй л гдг
Хоёр сугандаа гуурстай л гдг
Хонгор голдуу зүстэй л гдг
Хулан тахийн удамтай л гдг
Хурдан сонин домогтой л гдг
Зээ Гал Шарын хурдан хүлэг
Гал бутаргах тууртай нь үнэн
Газар товчлоон шандастай нь үнэн
Тураг сайхан биетэй нь үнэн
Туйлын хурдан удамтай нь үнэн
Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн