Chuluunchimeg - Setgeliin Anir | Чулуунчимэг - Сэтгэлийн анир (Official Music Video)
“Сэтгэлийн анир“
Үг, ая: Б.Лувсанравдан /СТА/
Өглөө намайг энхрийлэн сэрээлээ
Өдөржин би дуу аялан алхлаа
Намрын шувуудын ганганааг сонсоод
Навчис шаргалтсаныг сая л анзаарлаа
Дууг минь сонсоод уярсан хэн нэгнийг
Дундуур сэтгэлтэй үлдээсэн болов уу
Аясын салхитай намуухан өдрүүд Анзаарсан нэгэнд олон өнгөтэй
Навчин дээрх бороон дуслууд
Намрын уянга ухаарал ч юмуу
Намайг хүлээсэн хэн нэгний хайрыг
Наадан тоглож гомдоосон болов уу
Агаар тэнгэр алсаасаа цайраад
Анхны цас хаялан орлоо
Хүний сэтгэлийн гуниг баярыг
Хуурын эгшиг шиг аргадан дуулъя
Дууг минь сонсоод уярсан хэн нэгэнд Дурлалын сарнай дэлгэрсэн боловуу
Аялгуу дууг минь сонссон хэн бүхэнд
Аз жаргалыг бэлэглэсэн болов уу
#niitiin_duu