НУМ СУМ ХИЙХЭД МАШ НАРИЙН АЖИЛЛАГААТАЙ, ЦАГ ХУГАЦАА ИХ ОРДОГ
Монгол түмний эрийн гурван наадмын нэг сур харвах намнах үйл нь балар эрт цагт, шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрсэн гэдэг. Анх хавчаахай нум гэдэг байсан ангийн зориулалттай үүссэн нум сум нь эцэстээ спортын төрөл болон хөгжсөн. Харин нум сумыг урлахад маш нарийн ажил ордогоос гадна цаг хугацаа ихээхэн зарцуулдаг гэж Монголын үндэсний сурын спортын мастер Эрдэнэзуу онцлон хэлж байсан юм.