Цэрэннадмид - Шүтээн нутаг

ШҮТЭЭН НУТАГ Үг. Батсайханы Цэрэннадмид МУСТА Адуучны исгэрээтэй тал минь Аялгуут дуу хуур эгшиглэсэн Аавын минь сэтгэл шиг дөлгөөхөн талаа Амин зүрхэндээ дээдэлж явна аа, би Дахилт Аргалын утаатай цэнхэр талаа, би Амин зүрхэндээ шүтэж явна аа, би Агийн үнэртэй уужимхан тэнүүн Төрсөн нутгаа дуулаж явна аа, би Эцэг өвгөдийн минь шүтээн хайрхантай Элэнц дээдсийн домогтой Аав ээжийн минь голомтоо бадраасан Алтанхан талдаа хийморьтой явна аа, бий Дахилт Холын гийчний хараа булаасан Ховорхон эрднийн тансаг нутаг минь Хос морьтны заяаг далласан Хүслийн тэнгэртэй шүтээн нутаг минь Дахилт Ая зохиогч, багш Батсүхийн МӨНХБАТ “ТЭНГЭРИЙН ТАМГАТАЙ ТАЛ” ЦОМОГ
Back to Top