Дуучин Д.Батцэцэг - Буриад ардын дуу Заян Наваа remix

Дуучин Д.Батцэцэг - Буриад ардын дуу Заян Наваа ZAYAN NAVAA remix Буриад ардын дуу “Заян Наваа“ маш сайхан дууг диско хэлбэрт оруулан дууллаа🎤та бүхэндээ хүргэе ээ чихэвчээ хийгээд хөгжмөө чангалаад сонсоорой найзуудаа😍🎤💃 like & share баярлалаа🙏🌹🌸 Мянган жил дуулсан Заян Наваа нутаг Буриад зоны дунд өргөн тархсан “Заян Наваа” хэмээх дуу мянга гаруй жилийн түүхтэй. Энэ дууг VIII зууны үед зохиогдсон гэж үздэг. Төв Азид Түрэгүүд хүчирхэгжин мандаж байх тэр цаг үед Монгол, Уйгур угсааны аймгууд тэдэнтэй тэмцэлдэн дайтсаар байв. Эцэстээ Монгол, Уйгур аймгууд Түрэгүүдэд дийлдэн дарагдаж ихээхэн хохирол амсчээ. Удам угсаагаа Түргүүдэд хүйс тэмтрүүлэхгүйн эрхэнд Нүкүз, Хиан хоёр аймгийн цөөн хүмүүс умард зүг зугтан Эргүнэ Хун хэмээх газар очиж суурьшсан гэдэг. Тэрхүү Эргүнэ Хун нь эргэн тойрон битүү модтой, төмрийн хүдэртэй уул байж. Тэнд очсон Монгол угсааны овог аймгийнхан үржиж олшрон багталцахгүй болсон тул Эргүнэ Хунгийн битүү хавцлын нэгээхэн хэсэгт их түлээ овоолон шатааж төмрийн хүдрийг хайлуулан онь гарган түүгээрээ гадагш гарч нүүдэллэн одсон гэх домогтой. Тэр Монгол угсаатан аймгууд дунд буриадуудын өвөг дээдэс байжээ. Тэдний уугуул нутаг Заян Наваа гэж уултай, Бада Ёго гэдэг голтой үзэсгэлэнт сайхан нутаг байсан гэнэ. Тиймээс Эргүнэ Хунд очсон буриадууд тэр сайхан нутгаа санагалзан дуулсан нь “Заян Наваа” хэмээх дуу аж. 1200 гаруй жилийн өмнө зохиогдсон энэ дууны эртний зургаан шад нь “Заян заян заяалай Заян Наваа миний гүү Наян наян наваалай Наян Наваа миний гүү Байдан байдан байдалаа Бада Ёго миний гүү” гэсэн үгтэй. Он жилийн уртад эдгээр шадууд дээр олон мөр бадаг нэмж, янз бүрийн хувилбараар дуулах болжээ. Дээрх зургаан шадын утгыг ч эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг. Юутай ч Згаян Наваа, Бада Ёго нутгаа санагалзсан сэтгэлийн уярал, гуниг шингэсэн дуу гэдэг нь илт. Тиймээс “Заян Наваа” дууг тэнгэр сансрын дуудлага, маань мэгзэм шиг хүчтэй, ер бусын үг аялгуутай, гүн ухааны агуулгатай дуу гэдэг. Эргүнэ Хунд дүрвэж очсон буриадууд эмээлийнхээ бүүргийг нутаг руугаа харуулж тавьж, буцаж харихыг бэлгэддэг байсан гэнэм. Ийн эртний буриад зоны сэтгэл зүрхийг нь соронздон татсан Заян Наваа, Бада Ёго хэмээх тэр гайхамшигт сайхан нутаг хаана байв гэдгийг олон эрдэмтэн мөшгөжээ. ӨМӨЗО-ы Хөх хотын их сургуулийн багш Б.Даваадагва гэгч эрдэмтэн “Заян Наваа” дууны түүхийг мөшгөн судлаад Заян Наваа гэдэг нутаг Хөх хотоос буруун зүгт, Амдогоос 7-8 өдөрчийн зайтай буюу 400-600 километр газарт байдаг гэжээ. Мөн зарим эрдэмтэд Тигр, Евфрат хоёр мөрний хооронд Заян Наваа гэдэг газар буйг тогтоосон нь нэн сонирхолтой. Монгол угсаатан буриад зоны уугуул нутаг яагаад алс хол Месопотамид байгаа билээ гэж сонирхох хүн олон гарна. Үүнийг Чингис хааны бага Азид хийсэн аян дайнтай холбон үзэх үндэстэй. Чингисийн цэрэгт багтаж явсан буриадууд харь холын газарт очоод уугуул нутгаа санахдаа “Заян Наваа”-гаа дуулж явсан байж таарна. Түүгээр зогсохгүй очсон газар усандаа Заян Наваа гэдэг нэр өгсөн байхыг үгүйсгэхгүй гэж үзэх хүмүүс бий. Ийм л арвин баялаг, гайхам сонин домог түүхтэй Заян Наваа дуунд зориулсан гэрэлт хөшөөг Баяндун сумын нутаг Адуун чулуун гэдэг газарт босгожээ. Уг хөшөөг Баяндун сумын уугуул “Удмын тэнгэр” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Цэрэнханд санаачлан өөрийн хөрөнгөөр бүтээлгэжээ.
Back to Top