Улаанбаатарын үдэш
Улаанбаатарын удэш
Ээрэм талын сэвэлзүүр салхи нь
Эцэж ядраад амарсан ч юм уу?
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу?
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа эедуухэн
Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад
Ханашгүй цэнгэлийг амсан суухад
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирлын болзоонд залуус яаруухан
Оюу тэнгэрийн одод түгээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын яриа өнтэй
Итгэл баярын аялгуу дуурсанаа
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учралын хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Music-Үг: П. Сандуйжав
Lyrics-Ая: Г. Пүрэвдорж