Сайн аав, 2017 +
Киноны агуулга: Нар мандаж, жаргаж бас дахин мандана. Эрээнтэй бараантай амьдралын эгэл бор өдрүүд дунд аав тэмцсээр, гэр бүл хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр л, амьдрал амаргүй байсан ч тэр архинд ороогүй, хүсэл мөрөөдөл нь биелээгүй ч тэр гутарч гуниагүй, хэцүү цагт тэр гэр бүлээ орхиж яваагүй. Яагаад гэвэл түүний амьдралын утга учир нь үр хүүхдүүд, гэр бүл нь байсан. Аавууд юу хүсдэг вэ? Тэр тэрбумтан болох гэж зүтгээгүй. Тэр алдар нэр хөөгөөгүй. Тэр албан тушаалд шунаагүй. Тэр амьдралаас илүүг хүсээгүй. Тэр зөвхөн гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүссэн. Нөмөр нөөлөг, түшиг тулгуур, хайр халамж, сэтгэл зүрх, тэр бол САЙН ААВ. Тэр хүссэндээ хүрч чадах болов уу?