Д.Равжаа - Үлэмжийн чанар - Уртын дуучин Батцэцэглэн Ulemjiin chanar Urtiin duuchin Battsetseglen

Д.Равжаа Үлэмжийн чанар /дууны үг/ Үлэмжийн чанар төгөлдөр Өнгө тунамал толь шиг Үзэсгэлэнтэй царайг чинь Үзвэл лагшин төгс байна Үнэхээр сэтгэлийг булаам тэ Хөшүүн сэтгэлийг ухуулагч Хөхөө шувууны эгшиг шиг Хөөрхөн эелдэг үг чинь Хүүрнэн суухад урамтай Хөөрхөн аальт мину зэ Учирмагц сэнгэнэсэн Уран гол шиг бие чинь Угаас хамт бүтсэн Улаан занданы үнэр шиг Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ Бадмын дундаас дэлгэрсэн Балын амт адил Баясгалан ааль чинь Бахдаад бахдаад ханашгүй Баярыг улам арвитгана зэ Хүний энэ насанд Хүссэн хэргээ бүтээгээд Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт Хөлгүй жаргалангийн далайд Хөвж хамтдаа жарганам зэ
Back to Top